Баатарсүрэн овогтой Үүрцайх


Баатарсүрэн овогтой Үүрцайх
Говь-Алтай, Есөнбулаг суманд 1992.06.18 -нд төрсөн. 2009 онд ЭМШУИС-ийн лицей ахлах сургуулийг төгсөн АШУҮИС-д элссэн ба 2012-2014 онд ОЭШН-ийн тэргүүнээр ажилласан.

Хэлэх дуртай үг:
“Судалгаа шинжилгээний ажлын үр дүн үргэлж гайхамшигтай байдаггүй, гэхдээ юу ч судлахгүй бол үр дүн үргэлж “0”-тэй тэнцүү байх болно”


Эрдэнэ овогтой Нанжид



Эрдэнэ овогтой Нанжид нь Увс аймгийн Тэс суманд 1990.11.27нд төрсөн. 2012-2014 онд ОЭШН-ийн Гадаад Харилцаа, Олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байсан ба одоогоор АШУҮИС-ийн УАУИ-ийн 601-р хэсэгт суралцаж байна.

Хэлэх дуртай үг: Мөрөөдөмтгий бай. Мөрөөдлөө зорилго болго. Зорилгоо хэрэгжүүл. Тэгсэн цагт амжилт өөрөө ирнэ.

Ганбаатар овогтой Батбаатар



Ганбаатар овогтой Батбаатар нь Төв аймгийн Баяндэлгэр суманд 1991.09.04нд төрсөн. 
 2009 онд Багануур дүүргийн “Боловсрол цогцолбор” 66-р сургуулийг төгссөн. 2012-2014 онд ОЭШН-ийн Эрдэм шинжилгээ хариуцсан албаны даргаар ажиллаж байсан ба одоо  АШУҮИС-ийн АУС-ын 625-р хэсэгт суралцдаг.